Засгийн Газрын хуралдаанаар "Дэлхийн адууны өдөр"-тэй холбогдуулан 13 аймгийн наадмын хуваарийг шинэчлэн тогтоол гаргасан байна. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2026 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 245 дугаар тогтоолоор нийт 13 аймгийн наадмын товыг шинэчлэн баталсан байна.
Уг шийдвэрийн дагуу Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл болон Хэнтий зэрэг 12 аймгийн баяр наадмыг 2026 оны долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулахаар товложээ.

Дашрамд дурдахад, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны зургадугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг хэлэлцэж жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байх тухай тогтоолыг баталсан байдаг. Энэ жилийн “Дэлхийн адууны өдөр-2026” арга хэмжээ нь өнцөг булан бүрээс оролцох морин холбоод, морин заслын төвүүд, төрийн байгууллагууд, бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор энэхүү арга хэмжээ нь улс хоорондын бодлогын уялдаа холбоог сайжруулах, сайн туршлага хуваалцах, адууны өв соёл, морин спорт, морин заслын хөгжлийг дэмжих, дэлхийн хэмжээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг ач холбогдол бүхий олон улсын платформ болж ажиллах юм.Харин Дорноговь аймгийн баяр наадмыг ирэх долдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд түрүүлж тэмдэглэхээр тус тогтоолд тусгасан байна.