Улс төр

АЙМГИЙН ИТХ-ЫН НӨХӨН СОНГУУЛЬД МАН ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

АЙМГИЙН ИТХ-ЫН НӨХӨН СОНГУУЛЬД МАН ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА
Аймаг сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгууль өчигдөр (2026.06.21) боллоо. Энэ жил таван аймгийн есөн суманд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандат, 15 аймгийн 37 мандат дээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль товлон зарласан.  Сонгуульд 
  • МАН-аас 45, 
  • АН-аас 44, 
  • ХҮН намаас гурав, 
  • Иргэдийн оролцооны нэгдэл нам, 
  • ИХ намаас тус бүр 1, бие даан нэр дэвшигч 5, нийт 99 нэр дэвшигч өрсөлдөж санал хураалтын урьдчилсан дүн гарлаа. 
Урьдчилсан дүнгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 мандатад нөхөн сонгууль явагдсаны 9 мандат дээр Монгол Ардын намаас нэр дэвшигчид 100 хувийн ялалт байгууллаа. Харин сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн хувьд  15 аймгийн 37 сумын ИТХ-ын нөхөн сонгуулийн 37 мандатын 17 мандатад Монгол Ардын намаас нэр дэвшигчид, 17 мандатад Ардчилсан намаас нэр дэвшигчид,  1 мандат буюу 0.2 хувьд ХҮН намаас нэр дэвшигч, 2 мандат буюу 0.4 хувьд бие даагчид тус тус ялалт байгуулсан гэсэн урьдчилсан мэдээ ирээд байна. Аймаг, сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн нийлбэр дүнгээр нийт 46 мандатаас МАН 26 мандат буюу 56.5 хувийн ялалт, АН нам 17 мандат буюу 36.9 хувийн ялалт, ХҮН нам 1 мандат 0.2 хувийн ялалт, Бие даагч 2 мандат буюу 0.4 хувийн ялалтыг тус тус  авсан байна.