Нийгэм

З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ОНООСОН 2 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛЫГ 40 САЯАР ТОРГОХ ЯЛ БОЛГОЖ ӨӨРЧИЛЛӨӨ

З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ОНООСОН 2 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛЫГ 40 САЯАР ТОРГОХ ЯЛ БОЛГОЖ ӨӨРЧИЛЛӨӨ
Шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдсон. 
Анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял, нийтийн албанд томилогдох эрхээ таван жилээр хасуулсан З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын хэргийг давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн. 
Нийт найман цагийн туршид шүүх хурал үргэлжилсний эцэст шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр түр завсарлаж, дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа. Ингэхдээ Давж заалдах шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилж шийдвэрлэлээ.