“Тавантолгой түлш” компани 120 мянган тонн эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэхээр болжээ. Түүнчлэн 60 мянган тонн эрчим хүчний нүүрсийг дулаан, эрчим хүч үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагаа эрхэлдэг ААН, байгууллагуудад нийлүүлэх юм байна.Энэхүү эх үүсвэр нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 180 мянган тонн нүүрс бөгөөд энэ сарын 13-ны өдрөөс татан авалт эхэлжээ.
Ташрамд дурдахад шахмал түлш үйлдвэрлэх нөөцлөх хүрээнд 2026-2027 оны халаалтын улиралд 288.7 тэрбум төгрөгөөр, 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авахаар нээлттэй тендер зарласан билээ. Одоогийн байдлаар 280 мянган тонн хагас коксон түлш нийлүүлэх гаднын компани тодроогүй байна. Халаалтын улирал эхлэх үед буюу есдүгээр сарын 15-наас нийслэлийн долоон дүүрэгт 435 цэгээр шахмал түлш борлуулахаар төлөвлөжээ.