Гадаад мэдээ

УКРАИНЫ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧИЙГ БАРИВЧЛАХ ЗАХИРАМЖ ГАРГАЖЭЭ

УКРАИНЫ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧИЙГ БАРИВЧЛАХ ЗАХИРАМЖ ГАРГАЖЭЭ

ОХУ-ын засаг захиргаа Украины зэвсэгт хүчний командлагч, хошууч генерал Михаило Драпатыйг баривчлах захирамж гаргажээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский түүнийг энэ албан тушаалд томилоод удаагүй байгаа юм. ОХУ-ын Дотоод хэргийн яамны эрэн сурвалжлагдаж буй мэдээллийн санд Михаило Драпатыйг оруулжээ. Тус улсын Мөрдөн шалгах хороо 2023 онд Михаило Драпатыйг 2017-2019 оны хооронд Украины зүүн хэсэгт 154 хүний амийг хороосон хэрэгт буруутай гэж үзэж байсан юм.  Михаило Драптый нь Оросын цэргүүдтэй арав гаруй жил тулалдаж байгаа аж. Анхлан 2014 онд Донбасст болсон тулалдааны үеэр Мариуполын бүслэлтийг эвдэж, бүслэгдсэн офицеруудыг аврах ажиллагаа зохион байгуулсан нь алдар хүндийг нь нэмэгдүүлсэн юм. Түүнчлэн 2024 оны дунд үеээр Харьковын ойролцоох Оросын довтолгоог няцааж, фронтын шугамыг барихад чухал үүрэгтэй оролцжээ. Тиймээс түүнийг Украины армийн хуурай замын цэргийн командлагчаар томилсон юм. Тэрээр энэ албан тушаалд хүрсэн хамгийн залуу хүн болжээ.