Нийгэм

“ИРГЭН ТӨВТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-Т ЯВУУЛЫН ОФФИС АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

“ИРГЭН ТӨВТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-Т ЯВУУЛЫН ОФФИС АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын удирдамжийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, харьяа агентлагууд хамтран энэ оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Нийслэлийн 9 дүүрэгт “Хуулиа дээдэлж – хариуцлагаа ухамсарлая” сэдэвт бүх нийтийн эрх зүйн боловсрол, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн аяныг зохион байгуулж байна.

​

Хууль зүй, дотоод хэргийн сайд “Эрх зүйт төр- Иргэний итгэлцлийн реформ”-ыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ийнхүү өнөөдөр /2026.07.27/ Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 7 буудлын эцэст явуулын оффис ажиллаж, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 байгууллага иргэдэд төрийн үйлчилгээ, хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос хүргэн ажиллаж байна.

​

Цагдаагийн байгууллагаас иргэдийн “Жолоодох эрхийн үнэмлэх”-ийг хэвлэх автомат киоск машиныг ажиллуулж, жолоочийн үнэмлэхийг газар дээр нь хэвлэн олгохын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлийн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авч, хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээллээр үйлчилж байна.

​

Явуулын оффисын үйлчилгээ нь иргэн бүрд нээлттэй төдийгүй төрийн үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай авах боломжтой юм.

​