Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс ажиллуулахад бэлэн болсон байна. Тус сургуулийн барилгын ажлыг “Ай Ди Си Пропертиз” ХХК гүйцэтгэсэн бөгөөд ашиглалтад оруулах бэлтгэлийг хангаад байна.Өмнө нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 34 дүгээр сургуульд нэг ээлжид 6500 орчим сурагч суралцаж, гурван ээлжээр хичээллэх нөхцөл үүсээд байсан юм.