Урлаг спорт

Б.ЭНХ-ОРГИЛ: АВАРГЫН БҮСЭЭ ХАМГААЛНА ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙНА

Б.ЭНХ-ОРГИЛ: АВАРГЫН БҮСЭЭ ХАМГААЛНА ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙНА

Холимог тулааны “ONE” холбооны хөнгөн жингийн аварга Б.Энх-Оргил ирэх баасан гарагт аваргын бүсээ хамгаалахын төлөө Азербайжанын тулаанч Эльбек Алышовтой тулалдана. Тэгвэл Б.Энх-Оргил тулааны өмнө аваргын бүсээ хамгаалах бүрэн боломжтой гэдгээ сэтгүүлчдэд ярьжээ. Тэрээр хэлэхдээ “Өрсөлдөгч маань сайн. Гэхдээ би аваргын бүсээ хамгаална гэдэгтээ итгэлтэй байна. Тулааны хэв маяг нь минийхтэй төстэй юм билээ. Тиймээс надад арай хялбар байх болно” гэсэн байна.

Түүний өрсөлдөгч Эльбек Алышов нь 1999 онд төрсөн мэргэжлийн 10 тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулсан. Одоогоор ялагдал гээчийг амсаагүй яваа. Тэд долоодугаар сарын 31-ний өдөр Бангкокийн Лампини ордонд тулалдана. Б.Энх-Оргилын тухайд 2025 оны 12 дугаар сарын 5-ний өдөр Бразилын холимогч тулаанч Фабрицио Андрадег буулгаж аван “ONE” холбооны хөнгөн жингийн аварга болсон билээ.