Дүнжингарав худалдааны төвийн уулзварт өнгөрсөн 2024 оны нэгдүгээрд шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл “Патрол” загварын автомашинтай мөргөлдөж, хүчтэй дэлбэрэлт гарсан. Уг ослын улмаас долоон хүний амь нас эрсдэж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан юм. Тухайн том оврын тээврийн хэрэгслийг жолоодож байсан Дашваанжил ХХК-ийн жолооч яллагдагчаар татагдсан. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ч.Ренчиндоржид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Шүүгч М.Очбадрах нь хэргийг хүлээн авсан даруйд өөрийн зүгээс Баянзүрх дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байхдаа дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналтын прокуророор оролцож байсан тул уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “өмнө нь энэ хэрэгт прокуророор оролцсон бол” гэх үндэслэлээр татгалзан гарах хүсэлтийг гаргасан. Гэвч шүүгчээс гаргасан дээрх хүсэлтийг тус тойргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн эзгүйд томилсон шүүгчийн 2026 оны зургадугаар сарын 29-ний өдрийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Улмаар яллагдагч болон иргэний хариуцагчийн өмгөөлөгч нараас шүүхэд хандаж гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтийн дагуу 2026 оны долдугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг товлон зарласан.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан эхлэхээс өмнө яллагдагч Ч.Ренчиндоржийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ч.Баднайнямбуу, иргэний хариуцагч “Дашваанжил” ХХК-ийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нараас хуралдаан даргалагч шүүгч М.Очбадрахыг “Баянзүрх дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байхдаа прокурорын хувиар хэрэгт оролцохдоо ямар хэмжээний ажиллагаанд оролцсон, ямар шийдвэр гаргасан эсэх нь ач холбогдолтой биш бөгөөд гагцхүү тодорхой ажиллагаанд прокурорын эрх хэмжээг хэрэгжүүлж оролцсон байхад “шийдвэр гаргасан прокурор” гэсэн нэмэлт шалгуур бий болгон 10.1-1.3 дахь заалтыг явцууруулан тайлбарлах нь хуулийн агуулгатай нийцэхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өмгөөлөгч нараас гаргасан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг тус тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч хянан шийдвэрлэх тул яллагдагч Ч.Ренчиндоржид холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
Мөн уг хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн хяналтын прокуроруудтай өмнө нь прокурорын газар, нэгжид хамт ажиллаж байсан бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй” гэх агуулга бүхий шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг бичгээр гаргасан байна. Тиймээс бусад хэргийн оролцогчдын өмгөөлөгч нар уг хүсэлтийг дэмжиж саналаа илэрхийлсэн байна.