“NTUH–HOPE Joint Symposium 2026” хамтарсан симпозиум амжилттай зохион байгуулагдлаа2026 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Тайванийн үндэсний их сургуулийн эмнэлэг (National Taiwan university hospital, NTUH)-ийн төлөөлөгчдийг хүлээн авч, “NTUH–HOPE Joint Symposium 2026” хамтарсан симпозиумыг амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээнд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өргөнөөр оролцож, олон улсын шилдэг туршлага, шинэ мэдлэг мэдээллийг хуваалцан, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо. Энэхүү уулзалт, хамтарсан симпозиум нь хоёр байгууллагын урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.