Гадаад мэдээ

Цар тахлын үед Хятадын хөрөнгийн урсгал нь урьд өмнөхөөс илүү хүчтэй байгаа нь дэлхийн хэмжээнд гайхшрал төрүүлж байна

Цар тахлын үед Хятадын хөрөнгийн урсгал нь урьд өмнөхөөс илүү хүчтэй байгаа нь дэлхийн хэмжээнд гайхшрал төрүүлж байна
2020 онд Хятад улс гадаадын хөрөнгийг хил рүүгээ татах гэсэн хүчин чармайлт эцэстээ үр дүнгээ өгч Нью-Йоркоос Лондон хүртэл хөрөнгө оруулагчид тус улсын хувьцаа, бондыг ихээр  худалдан авах болсон нь тус улсын эдийн засагт өндөр үр нөлөө өгсөнөөс гадна тус улсын эдийн засгийн бодлогод дэлхийн хөрөнгө оруулагчид өндөр итгэл тавж байгаагийн том илрэл болсж байна.

Дэлхийн эдийн засгийн сүйрлийн үед Хятад улсын төв банкнууд урьд өмнө үзүүлж байгаагүй илүү ашгийг үзүүлж байгаа нь цар тахлын үед Хятад улс эдийн засгийн зөв бодлого барьсаных гэж дэлхий нийт үзэж байна. Үүний үр дүнд Хятадын дотоодын хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны хэмжээ өмнөх оныхоос 62% -иар өсч, 3.4 их наяд юань (520 тэрбум доллар) болж, бондын зах зээлийн 47% -ийг 3.3 их наяд юань болж өссөн нь. Хятадын эдийн засгийн эргэлтийн хэмжээ  сүүлийн 10 гаруй жилийн дундчаас  хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Гадаадын хөрөнгө оруулагчид энэ оны 1, 2-р сард Хятадад  цэвэр 53.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийлээ гэж  Gavekal Dragonomics мэдээлэв.

Гэвч нөгөөтэйгөөр энэ их эдийн засгийн шилжилт хөдөлгөөн ба нөлөө нь Коммунист намын толгойн өвчин болж байна., Ялангуяа 2015 онд гарсан валютын ханшийн эмх замбараагүй байдлын дараа, эрх баригчид тус улсаас орох, гарах мөнгөнд хатуу хяналт тавьж ажиллах болсон ч орж ирж буй валютын  урсгалын цар хүрээ нь улсыг хөрөнгийг хөөсрөлд өртүүлэх эрсдэлд оруулж байгаа бөгөөд энэ хөөсрөл нь хагарахад мөнгө урсаж гарах аюултай байна.