2026 оны 8 дугаар сарын 5-нд Сүхбаатар боомтоор 43 вагон 2,580 тонн АИ-92 автобензин орж ирж, Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд хүргэж, өнөөдөр агуулахуудад буулгаж байна. 2026 оны 8 дугаар сарын 6-ны 02:30 цагт 7 вагон 420 тонн АИ-92 автобензин ирж, өртөөдөд буулгахаар гарлаа. Наймдугаар сарын 1–5-ны хооронд Сүхбаатар боомтоор нийт 10,017 тонн АИ-92 автобензин тээвэрлэн ирж буулгалаа. Мөн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс ачигдсан 33 вагон буюу 1,980 тонн АИ-92 автобензин өнөөдөр Монгол Улсын хилээр тээвэрлэн орж ирнэ. Төмөр зам, гааль, холбогдох байгууллагууд болон импортлогч аж ахуйн нэгжүүд хамтран шатахууныг агуулах, түгээх станцууд руу 24 цагаар тасралтгүй хүргэж, иргэдийн шатахууны хангамжийг хэвийн болгохоор ажиллаж байна.