Нийгэм

МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД БОЛЛОО

МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД БОЛЛОО

 Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форумын бэлтгэл ажлыг хэлэлцэх уулзалт 2026 оны 7-р сарын 30-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөххот хотод боллоо. Уулзалтад Монголын талаас Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц, дэд Ерөнхийлөгч Г.Байгалмаа нар оролцов. Харин Хятадын талаас Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Олон улсын харилцааны албаны дэд дарга Ли Хао, тус албаны газрын дарга Жан Елян, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгч Юань Юн, Гадаад сурталчилгааны газрын дарга Гүе Жоншан, дэд дарга Гэрэлт, Өвөр Монголын Өдрийн сонины “Солонго” мэдээллийн төвийн хэлтсийн дарга, орчуулагч Б.Хурц нар оролцлоо.

Уулзалтын үеэр талууд форумын хөтөлбөр, оролцогчдын бүрэлдэхүүн, салбар хэлэлцүүлэг, хамтарсан сурвалжилга болон зохион байгуулалтын асуудлаар санал солилцов.

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форумыг 2026 оны 9 сарын 7-ноос 13-ны хооронд Хөххотод зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн уулзалтын үеэр МСНЭ-ийн төлөөлөгчид Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Одон” телевизээр зочилж, тус байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.