Нийгэм

БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Ховд аймгийн Буянт суманд тарвас хураах ажилд явна гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн “Соёлын нэгдэл”-ийн 513 тоот хаягаас 10 настай охин 2026 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчимд хөрш айлын тарвас ачих ажилд туслахаар гэрээсээ гарсан бөгөөд үүнээс хойш гэртээ эргэн ирээгүй нөхцөл байдал тогтоогдсон. Энэ тухай дуудлага наймдугаар сарын 2-ны өдрийн 20:40 цагт Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Дуудлагын дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, 48 дугаар анги, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Буянт сумын Цагдаагийн хэсэг, аймгийн Шүүх шинжилгээний газар, сумын Мэргэжлийн анги болон ар гэрийнхэн хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Одоогоор нийт 78 хүн, хоёр морь, хоёр мотоцикл, есөн автомашинтайгаар 10 настай охиныг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.