Засгийн газрын ээлжит хуралдаанаар баруун бүсийг нийслэлтэй холбодог гол гарц болох Лүнгийн авто замын барилгын ажлыг эхлүүлэх шийдвэр энэ долдугаар сард гаргасан. Жил бүр баруун чиглэлд зорчих 1-1.2 сая иргэн ашигладаг тус авто зам нь нийт 101.7 км урттай, дөрвөн эгнээ бүхий автозам бөгөөд зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл нь бүрэн батлагдсан байна. Барилга угсралтын ажлыг ирэх есдүгээр сараас төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэжээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр баруун аймгууд руу чиглэх тээврийн урсгалын аюулгүй байдал, нэвтрүүлэх чадвар сайжирч, зорчих хугацаа багасах хүлээлттэй байна.