Боловсролын сайдын 2026 оны 7-р сарын 8-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг энэ хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөхөөр шийдвэрлэсэн. Өмнөх хичээлийн жилд гурван улиралтай, нэгдүгээр улирал хэт урт буюу 16 долоо хоног үргэлжилж байсныг өөрчилж, эцэг, эхчүүдийн саналыг дагуу дөрвөн улиралтай болгожээ.
Нийслэлийн сурагчдын бие даалтын долоо хоногийг Цагаан сарын баярын өдрүүдтэй уялдуулан төлөвлөсөн байна. Харин орон нутгийн сурагчдын хувьд III улирлын амралт болон бие даалтын долоо хоногийг мал төллөх үетэй давхцуулан зохицуулжээ. Ингэснээр орон нутгийн сурагчид нийт 14 хоногийн амралттай байхаар төлөвлөсөн байна.