Нийгэм

ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ -ИЙН БҮРТГЭЛ ИРЭХ САРЫН 7-НД ЭХЭЛНЭ

ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ -ИЙН БҮРТГЭЛ ИРЭХ САРЫН 7-НД ЭХЭЛНЭ

Хүүхдийн Урлан Бүтээх Төв нь хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх, урлаг, гар урлалын төрөл бүрийн сургалт явуулдаг төв юм.Тус төв өнгөрсөн жил 2000 гаруй хүүхдийг 18 төрлийн 24 дугуйланд сурган хөгжүүлж ажиллажээ. Энэ хичээлийн жилийн бүртгэл есдүгээр сарын 07-ны даваа гарагт 08:30 цагт эхэлнэ.

Ташрамд дурдахад хүүхдийн ордны дэргэд Ерөнхийлөгчийн санаачилгаар “Мазаалай” хүүхдийн спорт цогцолбор барьж байна. Тус цогцолборт олон улсын стандартад нийцсэн спортын тоног төхөөрөмжүүд суурилуулах юм байна.