Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2025.02.11) болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа.

Өнгөрсөн Шуурхай хуралдаанаар дүүргийн Засаг дарга нийт 12 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 70 хувьтай байна. Иймд хэрэгжилт дутуу үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллах, дараагийн Шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулахыг үүрэг болгов. Шуурхай зөвлөгөөний үеэр дараах хэлтэс газрын дарга нар мэдээлэл өгөв.

Нийслэлийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөнөөс Нийслэлийн хэмжээнд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг анхаарч, өргөдөл, гомдол үүсгэсэн шалтгаан нөхцөлийг судалж танилцуулах үүрэг даалгаврыг өгдөг. Тэгвэл энэхүү үүрэг даалгаврын хэрэгжилт дүүрэгт ямар байгаа талаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнхбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр “Дүүргийн 120 байгууллагад нийт 4594 албан бичиг ирж, шийдвэрлэлтийн хувь 99,3, дундаж хоног 2,3 өдөр, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 9 хоног 13 цаг 28 минут байна. Цахим өргөдөл, гомдлын нэгдсэн системд дүүргийн хэмжээнд 300 өргөдөл, гомдол ирсэн. Шийдвэрлэсэн өргөдөл, гомдол 63 хувь, хугацаандаа судлагдаж байгаа өргөдөл, гомдол 37 хувь байна. Иймд төрийн байгууллагууд албан бичиг болон өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацааг багасгах, зөрчил гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай” гэсэн юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн сар шинийн баярт зориулсан “САР ШИНИЙН МЭНД-2025” өргөтгөсөн худалдаа зохион байгуулах тухай тушаалаар нийслэлд 17, Баянгол дүүрэгт 5 байршилд цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар батлагдсан. Тэгвэл дүүргийн хэмжээнд нэмж 3 байршилд үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар дүүргийн Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батсүрэн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэл өглөө. Ингэхдээ Баянгол дүүрэгт, "Хар хорин" худалдааны төв, "Улаанбаатар" палас, "Шинэ сандэй" худалдааны төв, Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордон, Байгаль эх цогцолбор зэрэг таван байршилд нийт 244 худалдаа эрхлэгч дээл, хувцас, бэлэг дурсгал, хэвийн боов, цагаан идээ, ууц, мах зэргийг зарна. Мөн нэмэлтээр “Барс-1” худалдааны төвийн гадна, “Дүүхээ” худалдааны төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн “MNB Event hall”-д цагаан сарын үзэсгэлэн худалдааг нэмж зохион байгуулахаар боллоо гэсэн юм.
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12-р сарын 15-ны өдрийн тогтоолоор энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамж буюу дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж болон оршин суудаг айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон. Ингэснээр аж ахуйн нэгж байгууллага тогтоосон тарифын дагуу харин айл өрх 6000 төгрөгийн хураамжийг сар бүр төлөхөөр болсон юм.Тэгвэл энэхүү тогтоолын хүрээнд тээвэрлэгч байгууллага болох “Баянгол Шинэ-Өргөө” ОНӨААТҮГ дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 3388 иргэн, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй “Хог тээврийн үйлчилгээний гэрээ” байгуулж ажиллаж бол хороодын Засаг дарга нар татварын улсын байцаагчтай хамтарч хариуцсан хороо, хэсгийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого бүрдүүлэлт болон гэрээний биелэлтэд хяналт тавьж, хог хаягдлын хураамжийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай” гэдгийг санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Батцэцэг онцоллоо.
Сар шинийн баярыг угтан дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг шат дараатайгаар зохион байгуулахаар болсон талаар дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ дүүргийн нийт Удирдах ажилтнуудад мэдээлэл өглөө. Ингэхдээ, “Сар шинийн баярыг угтан Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд энэ сарын 22-23-ны өдрүүдэд “Бүх нийтийн их цэвэрлэгээг” нийслэлийн төвийн 6 дүүрэгт зэрэг зохион байгуулна. Цэвэрлэгээний үеэр нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх ажлыг хийх юм. Энэ нэгдсэн их цэвэрлэгээний өмнө буюу хоёрдугаар сарын 17-оос 22-ны өдрүүдэд дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд бүх нийтийн их цэвэрлэгээг мөн зохион байгуулна. Иймд нийслэл, дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд Сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээнд дүүргийн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан ОНӨААТҮГ болон хувийн хэвшлийн 7 байгууллага мөн хороодын Засаг дарга нар, СӨХ-д, ААНБ-ууд, бүх шатны төрийн байгууллагууд идэвхтэй оролцоорой” гэсэн юм.

Баянгол дүүргийн Цагдаагийн газарт энэ оны эхний 1 сард бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчил, давтамжтай дуудлага, мэдээлэл, түүний мөрөөр хүргүүлсэн мэдэгдэл шаардлага, зөвлөмжийн дагуу хийсэн ажлын талаар дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Алтанхуяг мэдээлэл өглөө. Тэрбээр “Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд 2025 оны 01 дүгээр сард тусгай дугаарын 102 утсаар иргэн, аж ахуй нэгж байгууллагаас 2025 оны 01-р сарын 01-ний өдрөөс 2025 оны 01-р сарын 31-ний өдрийн хооронд 6785 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1885 нэгж буюу 21.7 хувиар буурсан. Энэ сард нийт 6785 дуудлага мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 281, зөрчлийн 5961, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн мэдээлэл 496, зарлан мэдээллийн 47 дуудлага бүртгэгдсэн байна. Иймд мэдэгдэл, шаардлагын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор цаашид,

- Дуудлага, мэдээллийн “ECS” программд ирсэн давтамжтай дуудлага, мэдээллийн судалгааг гаргах, илрүүлэх ажилд хөгжүүлэлт хийх.
- Хэсгийн байцаагч, хороон цагдаа, олон нийтийн цагдаа, машинт эргүүлийн чиглэлийг дуудлага, мэдээлэлгүй үед нь давтамжтай дуудлага, мэдээлэл ирүүлдэг иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай урьдчилан сэргийлэх яриа таниулга, ажил, арга хэмжээг тогтмол давтамжтай зохион байгуулах.
- Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийж хуулийн хэрэгжилтийг хангах
- Ногоон бүс төслийн үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын теле хяналтын камерыг стандарт шаардлагад нийцүүлэх, хяналт шалгалт хийх шаардлагатай гэсэн юм.
Шуурхай хурлын төгсгөлд дүүргийн Засаг дарга нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд
- Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гэр хорооллын өрхүүдэд цахилгаан болон зай хураагуур ашигладаггүй угаарын хий мэдрэгч олгох ажлыг зохион байгуулах, үүнтэй холбоотойгоор угаарын хийнээс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг дахин зохион байгуулах,
- Дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын зураг, төсвийг гаргах, худалдан авах ажиллагааг яаралтай зарлах,
- Худалдан авах ажиллагааны газраас төсвийн захирагч нарт худалдан авах ажиллагааны талаар сургалт зохион байгуулах, А-3-ын сургалтад алба хаагчдыг хамруулах,
- Дүүргийн хэмжээнд хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх мөн бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах,
- Нийтийн байруудад хяналт шалгалт хийх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-уудад галын аюулгүй байдлын үзлэг шалгалт хийх,
- Худалдаа үйлчилгээний төвүүдийн гаднах зогсоолыг тухайн ААНБ-тай хамтран зохицуулах ажлыг зохион байгуулах,
- Дулаан хангамжтай холбоотойгоор хэвийн байдлыг хангаж ажиллахад анхаарах,
- Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагууд хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах ажлын хүрээнд орчны камерын судалгааг гаргаж танилцуулах,
- Дүүрэгт оршин суудаг эмзэг бүлгийн иргэдийн судалгааг гаргах,
- Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг СӨХ-дын удирдлагуудтай уулзалт зохион байгуулах,
- Дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах, Гандантэгчэнлин хийд орчмын гэрэлтүүлгийг сайжруулахад анхаарах,
- 34 хороонд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнууд ажиллаж эхэлсэнтэй холбоотойгоор сургалт зохион байгуулах,
- Сар шинийн баяр эхэлж, хүмүүсийг зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн төвөөс зөвлөмж мэдээллийг иргэддээ хүргэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт чөлөөлөх шаардлагатай байгаа ТҮЦ, хашаа хашлаганы судалгааг гаргах ажлыг зохион байгуулахыг холбогдох, хэлтэс, газруудад үүрэг болголоо.