
Батлан хамгаалах яамнаас 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабтай хамтран хүүхэд залууст эх оронч үзэл хүмүүжил олгох, үндэсний бахархал, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд Зэвсэгт хүчний 120 дугаар ангитай хамтран 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр "Оюуны Ундраа" цогцолбор сургууль, Нийслэлийн ерөнхий боловсролын 47 дугаар сургуулийн ахлах ангийн 300 гаруй сурагчид Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, “Цэргийн алба хаах хэлбэр” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Энэ үеэр Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн офицер, ахлагч нар жагсаалын болон гардан тулааны үзүүлбэрүүд, урлагийн тоглолт толилуулж, ахмад Г.Баяр-Эрдэнэ “Энхийг дэмжих ажиллагааны талаарх” сонирхолтой яриа сурагчидтай өрнүүлж, видео үзүүлж, мөн зэвсэг, галт хэрэглэл, артиллерийн багаж хэрэгсэл болон цэргийн дүрэмт хувцасны төрөл онцлогийн талаар сурагчдад танилцуулсан юм.
Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын баталсан хуваарийн дагуу зохион байгуулсан бөгөөд ингэснээр сурагчдад цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах юм.



Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын баталсан хуваарийн дагуу зохион байгуулсан бөгөөд ингэснээр сурагчдад цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах юм.