Британийн хөгжимчин Бенгалуру хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд тоглож байхад нь цагдаагийн ажилтан түүн рүү ойртон микрофоныг нь салгасан зураг авалтад орсон байна.
Их Британийн поп од Эд Шираныг Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Бенгалуру хотын гудамжинд тоглолт хийх зөвшөөрөлгүй тоголсон гэх үндэслэлээр Энэтхэгийн цагдаа нар тоглолтыг саатуулжээ
Дуучин тус хотод болох тоглолтынхоо өмнө Бенгалуру хотын төвд өөрийн хит болсон Shape of You дуугаа дуулж байхад нь цагдаа нар очиж зогсоосон нь видео бичлэгт үлджээ.
Энэтхэгийн телевизийн сувгууд нэгэн цагдаа Ширан руу дөхөж очоод микрофоныг нь салгаж байгааг харуулсан нь үзэгчдийн дургүйцлийг төрүүлсэн байна.
"Сүмийн гудамж маш их хөл хөдөлгөөн ихтэй байгаа тул би зөвшөөрөл өгөхөөс татгалзсан. Тийм учраас түүнийг энэ газрыг чөлөөлөхийг хүссэн" гэж Бенгалуру хотын төв хариуцсан цагдаагийн дэд комиссар Шекар Т Текканнанавар хэлснийг ANI агентлаг иш татан уламжилжээ.
Гэсэн хэдий ч Их Британи гаралтай дуучин Ширан Инстаграм хуудсандаа Сүмийн гудамжинд тоглолт хийх зөвшөөрөл авсан гэж мэдэгджээ.
Олон шүтэн бишрэгчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, зарим нь Энэтхэгийн хүнд суртал, хэт шаргуу цагдааг шүүмжилсэн байна.
Энэтхэгийн эрх баригч BJP намын орон нутгийн хууль тогтоогч PC Mohan X платформ дээр "Дэлхийн одууд ч гэсэн орон нутгийн дүрмийг дагаж мөрдөх ёстой - зөвшөөрөлгүй, үзүүлбэр байхгүй" гэж бичжээ.
Ширан Энэтхэгт хоёр дахь жилдээ 15 хоногийн аялан тоглолт хийхээр очсон байжээ.
Урлаг спорт