Нийгэм

“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ ӨРГӨТГӨНӨ

“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ ӨРГӨТГӨНӨ

Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад айлчлах үеэрээ “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн асуудлыг хэлэлцжээ. Өргөтгөлд нийт 65 тэрбум иений хөнгөлөлттэй зээл авахаар талууд тохирчээ. Энэ нь одоогийн ханшаар 1.4 их наяд төгрөгтэй тэнцэж буй. Зээлийн хугаца нь 40 жил байх агаад жилийн 0.1-0.2% байх аж. Мөн 3500 метр урт, онгоц буух зам барих, нисэх буудлын ажилтнуудыг сургах, өргөтгөлийг барьсны дараа менежментийг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал 2021 оны долоодугаар сарын 4-ний өдөр албан ёсоор ашиглалтад орсон. Тухайн үеийн ханшаар 65.6 тэрбум иен буюу 560-600 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьсан бөгөөд жилдээ 1.5 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай юм.