Урлаг спорт

МОНГОЛД АНХ УДАА ШӨНИЙН МАРАФОН ЗОХИОН БАЙГУУЛНА

МОНГОЛД АНХ УДАА ШӨНИЙН МАРАФОН ЗОХИОН БАЙГУУЛНА

Есдүгээр сарын 26-ны бямба гарагт Улаанбаатар хотод анх удаа   шөнийн марафон зохион байгуулахаар болжээ. Шөнийн марафон нь нар жаргасны дараа буюу ихэвчлэн 20:00-00:00 цагийн хооронд зохион байгуулагддаг гүйлтийн фестиваль бөгөөд оролцох иргэдийг бүртгэж эхэлсэн байна. Тус марафон есдүгээр сарын 26-ны бямба гарагт 16:00 цагаас Сүхбаатарын талбайгаас эхэлнэ. Оролцогчид 5, 10, 21 км-ийн зайд гүйх бөгөөд 16 болон түүнээс дээш насны иргэд оролцох боломжтой. Бүртгэлийн хураамж нь зай болон ангиллаас хамаарч 29,000-100,000 төгрөг байна. Шөнийн марафон нь нар жаргасны дараах хотын орчинд гүйлт, хөгжим, амьд тоглолт, DJ үзүүлбэр, соёл урлагийн арга хэмжээг хослуулдгаараа уламжлалт марафоноос ялгаатай аж.