Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын морьт харвааны төрлийн аваргууд тодорлоо. Киргиз харвааны эмэгтэйчүүдийн төрөлд Г.Гүнбилэг ур чадвараа харуулж, 100 оноо авснаар дэлхийн наадмын аварга боллоо. Энэ төрөлд Польш, ОХУ-ын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Мөн Г.Гүнбилэг холимог багийн төрөлд хүрэл медаль хүртэж, тус наадмын Монголын багийн анхны хос медальтан боллоо. Морь харвааны төрөл өнөөдөр, маргааш цамхаг харвааны төрлөөр үргэлжлэн явагдана. Чолпон-Атад хотод болсон самбо бөхийн төрөлд Н.Мөнхбаяр, Б.Серик, морьт барилдаанаар Ш.Харжаубай нар хүрэл медаль хүртлээ. Мөн киргиз кураш бөхийн төрөлд олон улсын хэмжээний мастер Г.Мөнхбат, аймгийн арслан Б.Бат-Орших нар хүрэл медаль хүртэж медальт байранд шалгарлаа. Дэлхийн нүүдэлчдийн наадамд Монголын баг хоёр өдрийн дараах байдлаар дөрвөн алт, хоёр мөнгө, нийт 17 медалийг аваад байна.