Нийгэм

ЕСДҮГЭЭР САРЫН 25-НД МОНГОЛ-ХЯТАДЫН АВТО ЗАМЫН БООМТУУД АМАРНА

ЕСДҮГЭЭР САРЫН 25-НД МОНГОЛ-ХЯТАДЫН АВТО ЗАМЫН БООМТУУД АМАРНА

Хилийн боомтуудын 2026 оны есдүгээр сард ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах байгууллагаас танилцууллаа.

​

Монгол, Оросын хилийн боомтууд энэ сард хэвийн ажиллах бол Монгол Хятадын автозамын Байтаг боомт есдүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд түр хаана. Автозамын Булган, Замын-Үүд, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Хавирга, Сүмбэр боомт есдүгээр сарын 25-ны өдөр түр хаах аж. Учир нь БНХАУ-ын намрын дунд сарын баяр нь тус өдөр тохиох аж.