Нийгэм

МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ

МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ
Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1991 оны чуулганаар олон улсын ахмадын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарлаж байжээ. Монгол Улсын нийт хүн амын 9.6 хувийг 60-аас дээш буюу ахмад настнууд эзэлж байгаа аж. Ахмад настнуудын 40.2 хувь нь эрэгтэй, 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Монгол Улсын хэмжээнд 431,619 ахмад настан бий. Үүнээс 286,385 нь эмэгтэй бол 145,234 нь эрэгтэй. Хамгийн өндөр настай иргэн 108 настай.