Нийгэм

МОНГОЛЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ДЭЭЖИЙГ ЭНЭТХЭГ РҮҮ ТУРШИЛТААР ТЭЭВЭРЛЭНЭ

МОНГОЛЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ДЭЭЖИЙГ ЭНЭТХЭГ РҮҮ ТУРШИЛТААР ТЭЭВЭРЛЭНЭ

Энэтхэгийн гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч SAIL компани Монгол Улсаас анх удаа коксжих нүүрсийг агаараар тээвэрлэж эхэллээ. Энэтхэгийн тухайд Австралиас коксжихнүүрсний хараат байдлаа бууруулж, импортын олон сувагтай болохыг зорьж байгаа тухай “Ройтерс” агентлаг онцолсон байна.

“SAIL” компани есдүгээр сарын эхээр 1 метр тонн дээж авчирсан бөгөөд нүүрс нь гангийн үйлдвэрлэлийн чанарын шаардлага хангах эсэхийг олон үе шаттай шинжлэх юм. Тус компани 2025 онд Монгол Улсаас нийлүүлэх туршилтын төлөвлөгөө боловсруулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр тус компани тээвэрлэлтийн өртөг, нүүрсний шинж чанар ямар байхаас шалтгаалан Монгол Улсаас коксжих нүүрс урт хугацаанд авах эсэхээ шийдвэрлэнэ.

ett260416.jpg

Хэдийгээр импортын олон суваг хайж буй боловч Монгол Улсаас Энэтхэг рүү нүүрс тээвэрлэх нь томоохон бэрхшээл хэвээр байна. Учир юу гэвэл Энэтхэг, Хятадтай таарамжгүй харилцаатай байгаа. Тийм учраас Хятадын нутгаар бус ОХУ-ын нутгаар дамжуулан нүүрс авах шаардлагатай. Энэ нь тээвэрлэлтийн замыг уртасгаж байгаа юм. Монгол, Энэтхэгийн хооронд коксжих нүүрс, зэс нийлүүлэхээр чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Австрали улс коксжих нүүрсний салбарт Энэтхэгийн хамгийн том нийлүүлэгч хэвээр байна. Энэ онд Энэтхэгийн коксжих нүүрсний импорт 64 сая тонноос давах төлөвтэй байгаа юм.