Урлаг спорт

САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ

САГСАН БӨМБӨГИЙН
МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2026-2027 оны шинэ улирлын тоглолт эхэллээ.Өнөөдөр 18.10 цагаас "SG Apes", "BCH Knights" гэсэн хоёр багийн тоглолтоор Үндэсний дээд лиг эхлэх гэж байна. Тус тоглолтын дараа 20.40 цагаас "Хасын Хүлэгүүд" болон "Сэлэнгэ Бодонс" багууд тоглох бөгөөд үзэгчдийн хувьд өнгөрсөн жилийн аваргын цувралыг дахин үзэх боломжтой аж. Харин аравдугаар сарын 3-ны өдөр 12.10 цагаас TLG болон "Erdenet Miners", 14.10 цагаас "Khan Falcons" болон "Sono Brothers", 16.10 цагаас "Darkhan United" болон "Western warriors" багууд тоглоно.