Монголын байгаль, уламжлалт өв, ур чадвар, орчин үеийн инновац нэгдэн Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийд бүтээж байна. Ханбогд кашимер ХХК нь үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэгийн хувьд ногоон үйлдвэрлэл, тогтвортой хөгжил, инновац, технологийн шинэчлэлийг үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгон, Монгол ноолуурын үнэ цэнийг дотоодын болон олон улсын хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна.
700 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангаж, үндэсний үйлдвэрлэл, мэргэжлийн ур чадвар, өрхийн амьжиргаа, нийгмийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулж, үйлдвэрлэлийн шат бүрд чанар, нарийн технологи, хариуцлагатай хэрэглээ, сэргээгдэх эрчим хүч, байгальд ээлтэй шийдлийг эрхэмлэн, Монгол орны эрс тэс уур амьсгалд бий болсон өндөр чанарын ноолуурыг орчин үеийн дизайн, ур хийцтэй хослуулан жил бүр 8-10 коллекци бүтээж, хэрэглэгчдэдээ танилцуулдаг.
Мөн дотоод, гадаадын нэр хүндтэй үзэсгэлэн, худалдаа, олон улсын бизнесийн арга хэмжээнд Монгол Улс болон ноолуурын салбараа төлөөлөн тогтмол оролцож, Монгол ноолуурын чанар, гарал үүсэл, ур хийц, тогтвортой үйлдвэрлэлийн үнэ цэнийг дэлхийн зах зээлд таниулан сурталчилж, дотооддоо 18 салбар дэлгүүртэй, гадаадын 5 улсад салбар болон борлуулалтын сувгаар дамжуулан бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж, Монголд үйлдвэрлэсэн ноолууран бүтээгдэхүүний оролцоог олон улсын зах зээлд улам өргөжүүлсээр байна.
Монголын байгаль, малчин ахуй, үндэсний ур чадвар, орчин үеийн технологи, тогтвортой үйлдвэрлэл, ногоон ирээдүй, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийн үнэ цэнийг өсгөх, Монголын өндөр чанарын ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн хэрэглэгчдэд таниулах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.