Урлаг спорт

А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО

А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО
“Айчи-Нагоя 2026” 20 дахь удаагийн Азийн наадмын Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд ОУХМ  А.Адъяасүрэн хүрэл медаль хүртэж, Азийн наадмын хошой хүрэл медальтан боллоо. 
Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялж, хэсгийн аваргын төлөө Казахстаны Aida Toishibeko-г ялсан билээ. Харин хагас шигшээ барилдаанд Хятадын NIU Xinran-д хожигдсон юм. Ингээд Азийн наадмын хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны  Umida Nigmatova-г цэвэр яллаа.  А.Адьяасүрэн өмнө нь 2022 онд БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулсан Азийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан амжилттай юм.