Эдийн засаг

ӨМНӨГОВЬ АЙМАГ 500 ТЭРБУМЫН БОНД ГАРГАЖ, ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА

ӨМНӨГОВЬ АЙМАГ 500 ТЭРБУМЫН БОНД ГАРГАЖ, ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА
Засгийн газраас төсвийн орлогоо өөрөө төвлөрүүлдэг аймгуудад бонд гаргах эрх өгсөн билээ. Бонд гаргахдаа УИХ, Засгийн газар болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авна. Үүнд, Монголбанкны нэг журам өөрчлөгдөн шинэчлэгдэх шаардлагатай юм. Бонд гаргах эрхтэй аймгуудын нэг нь Өмнөговь. Тус аймаг 500 тэрбум төгрөгийн бонд гаргахыг Засгийн газар дэмжиж шийдвэрлэсэн. Өмнөговь аймаг бондын санхүүжилтээр Дулааны цахилгаан станц барихаар төлөвлөсөн хэмээн тус аймгийн Засаг дарга Н.Энхбат хэллээ. Өмнөговь аймаг Улсын төсөвт дээд тал нь 1.7 их наяд төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд 2025 онд 1 их наяд 111 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ.