Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны тогтоолоор эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэхээр шийдвэрлэсэн. Тодруулбал, Төрийн үйлчилгээний эрүүл мэндийн мэргэжилтэн, Төрийн үйлчилгээний мэргэжилтэн, Төрийн үйлчилгээний албан хаагч гэсэн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын үндсэн цалинг энэ онд багтаан 3 сая төгрөгт хүргэх юм. Энэ хүрээнд дараах үе шаттайгаар нэмэгдүүлнэ.
2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс – 30 хувиар,
2026 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
2026 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
2026 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
2026 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс – 9 хувиар тус тус нэмэгдүүлж, 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эмч, ажилтнуудын үндсэн цалинг гурван сая таван зуун мянга төгрөгт хүргэнэ хэмээн Засгийн газраас мэдэгдсэн юм.
Улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх хууль зүйн хэд, хэдэн шаардлага байдаг, үүнд хараахан хүрээгүй гэдгийг өмнөх Засгийн газар мэдэгдэж ирсэн. Тэгвэл шинэ Засгийн газрын Тэргүүн багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэхийн тулд Монгол Улсын 2026 оны төсөвт тодотгол хийхээ мэдэгдлээ. Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэхэд 1.2 их наяд төгрөгийн эх үүсвэр шаардлагатай тул шаардлагагүй хөрөнгө оруулалтыг зогсоох зэрэг арга хэмжээ авна гэв.