Монгол Улсын хэмжээнд менингококкт халдварын нөхцөл байдал хүндэрч, дөрөвдүгээр сард 6-ны байдлаар 7 тохиолдол батлагдаад байна.
Менингококкт халдварын гурван тохиолдол нь Налайх, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн бол Сонгинохайрхан дүүрэгт эрсдэл өндөр байна. Мөн Ховд аймагт хоёр, Дархан-Уул аймагт нэг, Увс аймагт нэг тохиолдол тус тус илэрч , халдварын улмаас гурван хүүхэд нас барсан байна.
Нийт өвчлөгсдийн 66.7 хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байгаа юм. Мөн нийт илэрсэн тохиолдлыг насаар нь ангилбал зургаан сартайгаас 10 насны хооронд байна.
Менингококкт халдвар нь жил бүрийн арванхоёрдугаар сараас зургадугаар сар хүртэл өвчлөл өндөр байдаг бөгөөд нийт тохиолдлын 90 орчим хувь нь оны эхний хагаст бүртгэгддэг. Менингококкт халдвар тархах өндөр эрсдэлтэй аймгуудад Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгууд нэрлэгдэж байгаа талаар холбогдох албанаас мэдээллээ.
Менингококкт халдвар нь маш богино хугацаанд хүндэрч, амь насанд аюул учруулдаг тул хаврын энэ өдрүүдэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн бага насны хүүхдэд өндөр халуурах, биеэр тууралт гарах, бөөлжих, хүзүү хөших зэрэг шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.