2026 он гарснаас хойш 4-р сарын 6-ны байдлаар нийслэлийн хоёр дүүрэг, найман аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.
Тухайлбал нийслэлийн БЗД, ХУД дүүрэг, Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар, Баян-Овоо, Дадал, Булган аймгийн Сэлэнгэ, Архангай аймгийн Жаргалант, Ихтамир, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Булган, Халхгол, Хөвсгөл аймгийн Ханх, Түнэл, Сүхбаатар аймгийн Уулбаян, Сүхбаатар, Эрдэнэцагаан, Түмэнцогт сумдад ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.
Эдгээр түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн байна.