Гадаад мэдээ

АНУ, ОРОСЫН ГАЗРЫН ТОС ИМПОРТОД ХОРИГ ТАВИХ ХУУЛЬ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

АНУ, ОРОСЫН ГАЗРЫН ТОС ИМПОРТОД ХОРИГ ТАВИХ ХУУЛЬ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
АНУ-ын сенатч Линдси Грэм Оросын газрын тосны худалдаанд тавих хориг арга хэмжээний дагуух хууль тогтоомж ахиц дэвшилтэй байгаа талаар мэдэгдлээ.
Хориг тогтоох асуудлаарх хууль дэмжигдвэл Ерөнхийлөгч Дональд Трампад Оросоос газрын тос хямдаар худалдан авч, үүгээрээ Оросын эдийн засгийг далдуур дэмжсээр байгаа улс орнуудын эсрэг хориг тавих үйл явц нээлттэй болох юм.
Өмнө нь Цагаан ордон Энэтхэг улсыг Оросоос газрын тос худалдан авахаа зогсоохыг шаардан Нью Делигийн эсрэг худалдаа, үнэ тарифын бодлогоо чангалан, бараа бүтээгдэхүүнд ногдуулсан тарифаа нэмэгдүүлэх арга хэмжээ авч байжээ. Гэсэн ч Нью Дели ч , Москва ч аль аль нь нийлүүлэлтээ зогсоосон тухай мэдэгдээгүй байна.
Улмаар Ираны эсрэг цэргийн ажиллагаа, Ормузын хоолойг тэнгисийн цэргийн хүчээр бүслэн хаасантай холбогдуулан АНУ-ын эрх баригчид байр сууриа зөөллөн, Энэтхэгт Оросын газрын тос импортлох тусгай лиценз олгожээ.