Гадаад мэдээ

ОРОС, ХЯТАДЫН ТАЛУУД ХАМТРАН ХҮНД ДААЦЫН НИСДЭГ ТЭРЭГ ҮЙЛДВЭРЛЭНЭ

ОРОС, ХЯТАДЫН ТАЛУУД ХАМТРАН ХҮНД ДААЦЫН НИСДЭГ ТЭРЭГ ҮЙЛДВЭРЛЭНЭ
Оросын “Ростех” компани Хятадын Авикоптер компанитай хамтран шинэ үеийн хүнд даацын нисдэг тэрэг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна.
Шинээр боловсруулж байгаа нисдэг тэрэг нь Ми-171 загварын нисдэг тэрэгнээс хүнд, гэхдээ Ми-26-гаас хөнгөн жинтэй байж, нийт даац нь 14-16 тонн байх нь ээ.
Хоёр улсын компанийн хамтарсан төсөл одоогоор Хятадын төрийн аудитын газрын түвшинд шалгагдаж байгаа юм. ТЭЗҮ-ийн үйл явц дуусгавар болсны дараагаар Орос Хятадын талууд шинэ загварын нисдэг тэрэгний үйлдвэрлэлээ эхлүүлнэ.
Өнөөдөр Оросын хувьд шинээр боловсруулж байгаа нисдэг тэрэгний хэрэгцээ шаардлага байхгүй байгаа юм. Учир нь Оросын тал Ми-26 нисдэг тэрэг ашиглаж байгаа. Тэгвэл шинээр үйлдвэрлэх хүнд даацын нисдэг тэргийг Түвдийн уулархаг бүс нутагт ашиглах хэрэгцээ шаардлага байгаа учраас Хятадын тал энэхүү хамтарсан төсөлд сонирхолтой байна.