Гадаад мэдээ

ТРАМПЫН ИРАНЫ АСУУДЛААРХ ДАРААГИЙН АЛХАМ ЮУ БАЙХ ВЭ?

ТРАМПЫН ИРАНЫ АСУУДЛААРХ ДАРААГИЙН АЛХАМ ЮУ БАЙХ ВЭ?
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д хийсэн төрийн айлчлалаа өндөрлөөд эх орондоо ирсэн даруйдаа улсынхаа засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай уулзлаа. Виржини мужид байрлах Трампын гольф-клубт болсон уулзалтад Америкийн дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс, Тагнуулын Төв газрын дарга Жон Рэтклифф, Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткофф нар оролцжээ.
Трамп Үндэсний Аюулгүйн Зөвлөлийн гишүүдтэй уулзах үеэрээ Ираны эсрэг мөргөлдөөний дараагийн алхмуудын талаар хэлэлцсэн байна. Уулзалтын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа ч Трамп Ормузын хоолойн бүслэлт үргэлжилж энэ нөхцөл байдал дэлхийн нефтийн үнэд сөргөөр нөлөөлж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Трамп энэ долоо хоногийн эхээр үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй Ираны асуудлаар дахин зөвлөлдөж, цаашдын арга алхмаа тодорхойлох бололтой. Энэ талаар CNN суваг албаны эх сурвалжин дээр тулгуурлан мэдээллээ.