Нийгэм

Долоо хоног бүр коронавируст халдварт, цар тахлын тандалт хийж байна

Долоо хоног бүр коронавируст халдварт, цар тахлын тандалт хийж байна

Улсын Онцгой Комисс 2020 оны 23 дугаар хурлаа хийлээ. КОВИД 19-ийн нөхцөл байдлын мэдээ, гадаад улс орнуудаас иргэдээ татан авахтай холбоотой ХӨСҮТ-ийн бэлтгэл байдал, Хилийн боомтуудын үйл ажиллагааны явц, Засгийн газраас АНУ-д үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн зохион багйуулалт, Эх орондоо ирэх хүсэлт гаргасан гадаад улс онуудад байгаа иргэдийн мэдээлэл, Коронавируст халдварын цар тахалтай тэмцэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг түрээсийн орон сууцад хамруулах тухай гэсэн таван үндсэн асуудлын талаар мэдээлэл сонсож,  хэлэлцэн шийдвэр гаргав.

2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Монгол улсад коронавируст халдварын цар тахлаар өвчилсөн 194 хүн гадаад улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд тэдний 89 нь эдгээд байна. Улсын хэмжээнд дотооддоо нэгч халдвар илрээгүй болно. Халдвар авсан иргэдийн 65 хувь эрэгтэй, 35 хувь эмэгтэй,  нийт өвчлөгсдийн 89 хувь нь ОХУ-аас орж ирсэн байна. Дэлхий дахинд халдвар тархаж, Монгол Улс дотооддоо холбогдох арга хэмжээ авч эхэлснээс хойш 17,694 хүнд тус өвчний нарийвчилсан болон түргэвчилсэн шинжилгээг хийсэн байна. Хэдийгээр торхиолдлуудыг хянаж байгаа ч сэрэмж алдахгүйн тулд  долоо хоногт 75-98 хүнд санамсаргүй түүврийн аргаар дотооддоо түргэвчилсэн оношилгоог тогтмол хийсээр байна.  Энэ нь дотоодод коронавируст халдварын тархалт гараагүй гэдгийг нотолж буй. Цаашид тайвшрах болоогүй. Халдвар хамгааллын дэглэмийг ард иргэд сахисаар байх нь зүйтэй гэв.

Халдвартай иргэдийг нэг бүр нь 4 хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний 10 баг ээлжээр эмчилж, эмчилгээ дууссаны дараа ХӨСҮТ-дөө 14 хоногийн тусгаарлалтад орсноор буцаж ажилдаа орох байдлаар халдварын анхны тохиолдол илэрсэн гуравдугаар сарын 10-наас хойш улаан бүсэд 200-аад эмч, эмнэлгийн ажилчид байнгын ажиллаж байна. Эм эмнэлгийн хэрэгсэл, эм тарианы  нэг сарын нөөцтэй байна. Олон улсын байгууллагууд тусгаарлалтын 21 хоногийн тоог  бууруулахыг зөвлөсөн. Гэсэн ч гадаадаас авч ирсэн иргэдээс эмнэлзүйн шинжгүйгээр 3, 4 дахь удаагийн шинжилгээгээр 18, 19 хоногийн дараа вирус илэрч байгаа эрсдлийг тооцон тусгаарлалтын хоногийг хэвээр үлдээх нь зөв гэсэн саналыг ХӨСҮТ-ийн уидрдлагууд гаргасныг УОК-ын гишүүд дэмжлээ.