Нийгэм

ХАЛХГОЛ СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЛАА

ХАЛХГОЛ СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЛАА
Онцгой байдлын ерөнхий газраас Дорнод аймагт гарсан хээрийн түймрийн нэгийг нь бүрэн унтрааж, нэгийг нь цурамд оруулаад байгаа тухай мэдээлэв.
Тодруулбал, Матад сумын Жаргалант багийн “Сүүл сэрвэн” гэдэг газарт аравдугаар сарын 11-нд бүртгэгдсэн хээрийн түймрийг өнөөдөр буюу аравдугаар сарын 12-ны 01:10 цагт цурамд оруулж, 06:45 цагт бүрэн унтраажээ.
Харин Халхгол суманд аравдугаар сарын 8-нд гарсан хээрийн түймрийг өнөөдөр 00:55 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.