Улс төр

Япон улс Монголд 1 тэрбум 249 сая иений буцалтгүй тусламж үзүүлнэ

Япон улс Монголд 1 тэрбум 249 сая иений буцалтгүй тусламж үзүүлнэ

Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 12-ны Баасан гарагт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт  коронавирусний цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламжийн хүрээнд 1 тэрбум иен, “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулж 249 сая иений буцалтгүй тусламжийг тус тус олгохоор шийдвэрлээд байна.

Иймд Солилцох ноот бичгүүдэд гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайдад зөвшөөрлөө.