Эрүүл мэндийн яамны мэдээллээр шинээр коронавирусын халдвар авсан иргэн нь хойд хилээр орж ирэн хяналтанд ганцаараа тусгаарлагдаж байсан иргэн аж. Эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй байсан байна. Давтан шинжилгээгээр коронавирусын халдвартай нь илэрчээ. Эрүүл мэндийн яамнаас тусгаарлалтыг 14 хоног биш нэмэлт 21 хоногтой болгосон шалтгаан нь вирусын халдварын далд байпдал нь нилээд удаан байгаагаас шалтгаалж байгаа хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. Манай улсын хувьд одоогийн байдлаар 16 хүн шинэ коронавирусын халдвараар өвчлөөд байна.
Нийгэм