Твиттер ба төлбөрийн апп-ыг үүсгэн байгуулагч Жэк Дорси коронавирусын тахлын эсрэг тэмцэхэд 1 тэрбум доллар хандивлахаа мэдэгдэв.
Жэк Дорсигийн хэлснээр энэ хандивын хэмжээ түүний хөрөнгийн 28 орчим хувийг эзэлж байгаа аж.
Өдгөө 43 настай тэрбээр Твиттер болон Сквер хоёрын аль алиных нь гүйцэтгэх захирал юм.
Жэк Дорси хандиваа Ковид-19-ийн эсрэг тэмцэх ажилд яг ямар чиглэлд нь зарцуулахаа тодорхойлоогүй байна.
АНУ-ын хувьд хувийн хамгаалалтын хэрэгсэл хомсдолд ороод байгаагаас гадна бизнес эрхлэгчид эдийн засгийн хувьд хүнд байдалд ороод байгаа юм.
Олонхи иргэд хандивийн зарцуулалт ил тод байдаггүйд сэтгэл дундуур байдгаас үүдэн Дорси хандивын талаар олон нийтэд мэдээлэх google холбоос байршуулсан байна.
Твиттерийн босс нь хөрөнгийнхөө хэсгийг коронавирусын эсрэг хандивласан цорын ганц технологийн тэрбумтан биш юм.
Фэйсбүүкийг үндэслэгч Марк Зукерберг 30 сая долларын хандив өгсөн бөгөөд үүний дийлэнх нь эмчилгээг бий болгох төсөлд хэрэглэгдэж байна.
Амазоны Жефф Безос энэ хугацаанд өлсгөлөнтэй тэмцэж байгаа хүмүүст туслах зорилгоор АНУ-ын хүнсний банкуудад 100 сая доллар хандивлажээ.
Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк 3-р сард вирусын тархалт ихэссэн Италид эмнэлгийн хэрэгсэл хандивласан байна.