Улс төр

УОК: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг он дуустал сунгах саналыг гаргалаа

УОК: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг он дуустал сунгах саналыг гаргалаа

Улсын онцгой комисс өнөөдөр /2020.10.26/ хуралдаж аравдугаар сарын 31-нд дуусах байсан өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг арванхоёрдугаар сарын 31-ны өдөр хүртэл сунгах саналыг хүргүүллээ.

Мөн улс хоорондын болон дамжин өнгөрөх ачаа, тээвэртэй холбоотой шийдвэр гаргалаа. Сүүлийн өдрүүдэд Алтанбулаг боомт, улс хооронд болон дамжин өнгөрөх ачаа тээвэр гүйцэтгэж байгаа тээврийн жолоочоо халдвар илэрсэн. Тиймээс эрсдэлтэй цэгт арга хэмжээ авч, зөөвөрлөгдөх ирэх гурван бүс гэж үзэж, үндсэн найман боомт, эрүүл мэндийн салбарын халдвар хамгааллыг сайжруулах, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нарын халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор тус боомтоор жолооч нарыг нэвтрүүлэхгүй байх зохицуулалтыг хийх саналыг Засгийн газарт газарт хүргүүлэх, тодорхой хязгаарлалтын ажлууд хийхээр төлөвлөжээ.  Эдгээрийг Засгийн газрын ээлжит хуралдаанд оруулж, албажуулна.