Нийгэм

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгүүдийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгүүдийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав

Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулан Сөүл-Улаанбаатар чиглэлд 2020 оны 11 дүгээр сарын 12, 13-ны өдөр тус тус үйлдэхээр төлөвлөж байсан тусгай үүргийн нислэгийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Нислэгийн шинэчилсэн тов тодорхой болмогц олон нийтэд зарлах болно.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

2020.11.11