Орон нутаг

Нэмж 2 цэгт түргэвчилсэн шинжилгээ авна

Нэмж 2 цэгт түргэвчилсэн шинжилгээ авна
Өмнөговь аймгаас нийслэлрүү явах иргэдийн асуудлыг доорх байдлаар шийдвэрлэнэ. Өмнөговь аймгийн Онцгой комисс 28 дугаар хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаар Өмнөговь аймгийн 3 цэгт түргэвчилсэн шинжилгээг хийхээр боллоо. Тодруулбал Цогтцэций сум, Даланзадгад сумын Энхийн хүслэн ЭМТ, Политехник коллежид COVID-19 коронавирусний түргэвчилсэн шинжилгээг авах бэлтгэл байдлыг хангана.

Цогтцэций суманд зүүн бүсийн сумдын иргэд хамрагдах, Даланзадгадын 2 шинжилгээ авах газарт баруун бүсийн сумдын иргэд шинжилгээнд хамрагдахаар зохион байгуулна. Шинжилгээг иргэдээс үнэ төлбөргүй авах ба уул уурхайн компаниуд нэгдсэн зохион байгуулалтаар ажилчдаа түргэвчилсэн шинжилгээнд хамруулах бол төлбөрийг болон тестыг хариуцахаар зохицуулагдахаар хэлцэгдэж байна.