2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн тун сонирхолтой гарч мэдэхээр дүр зураг харагдаж байна. 1992 онд шинэ Үндсэн хууль баталснаас хойш болсон УИХ-ын сонгуулиудад одоогийн эрх баригч МАН хамгийн олон буюу 342, АН 69 суудал авч байсан талаар судалгааны дүн гарчээ. Гэхдээ энэ хоёр намын рейтинг сүүлийн жилүүдэд тасралтгүй доошилж, хамгийн доод төвшиндөө хүрч (хоёр намын рейтинг нийлээд 30 хувьд хүрэхгүй) унаад байгаа нь сонгогчид, олон нийтэд таалагдахаа больсны хамгийн тод илэрхийлэл гэж хэлж болно. Сүүлдээ энэ хоёр нам хоорондоо ялгагдахаа больж, хэвлэлийнхний тодорхойлсноор МАНАНтаад удаж байгаа.
Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар сонгогчид намыг биш хүнийг нь харж сонголтоо хийх магадлал тун өндөр. Аль ч намыг дэмждэггүй “саарал хэсэг” гэж нэрлэгддэг сонгогчид хамгийн ихдээ л 20 хувийг эзэлдэг байсан бол 2020 онд 50-60 хувь болтлоо огцом өссөн нь судалгаагаар гарсан. Судалгааны энэ дүнгээс харвал улс төрийн нам, түүнээс нэр дэвшигчид энэ удаад өвдөг шороодож, өмнө нь сонгуульд тоосоо өргөж байгаагүй, намуудын хулгай, хуйвалдаан хоёрт оролцож яваагүй бие даагчид сонгогчдын олонхын дэмжлэгийг хүлээж сонгогдохоор байгааг ажиглагчид онцолж байгаа юм.
Цагаан толгойн үсгийн дарааллаар хамгийн эхэнд бичигддэг Архангай аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг эхлээд сонжъё. Эрх баригч МАН-аас гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, АН-аас Фортуна Н.Батбаярын охин Б.Жаргалан, УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны дарга Д.Золжаргал, “Хөх чоно” группийн захирлын хүү Мөнхтулга нар нэр дэвшихээр хөөцөлдөж буй. Үүнээс гадна Нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуун нутагтаа бие даан нэр дэвшихээр шийдсэнээ зарласан.
Эдгээр горилогчдоос харвал МАН казиночин, ЖДҮ-чин, хунтайжийг, АН мөн л угсаа залгамжлан УИХ-ын гишүүн болохыг хүссэн нэг гүнж, компанийн захирлын хүү, бүлгийн ажилтан гэх мэт төрийн ажлын дадлага туршлага маруухан эрээвэр хураавар хүмүүсийг нэр дэвшүүлэх нь тодорхой болжээ. Том гэж өөрсдийгөө өргөмжилдөг намуудаас нэр дэвших гэж байгаа эдгээр хүмүүс сонгогчдын хүсэмжлэл гэхээсээ илүүтэй эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн бүлэг улс төрийн фракцын төлөөлөл, угсаа залгамжлан суух гэсэн хунтайж, гүнж гэж харагдаж байна.
Нэр дэвшигчид дунд байгаа цор ганц “битүү морь” нь бие даан нэр дэвшигч Э.Болорчулуун гэлтэй. Тэрбээр Архангайн Өгийнуурт төрж, нутагтаа ерөнхий боловсролын сургуулиа дүүргэсэн нэгэн ажээ. Э.Болорчулуунд бусад нэр дэвшигчдээс ялгарах гурван давуу тал байна. Нэгдүгээрт, түүний угсаа гарвалыг анхаарч харъя. Бие даан нэр дэвших Э.Болорчулууны аав Цэрэндашийн Энэбиш нь Цэнхэр сумын уугуул, Архангай аймгийн сумдуудад эдийн засагч, орлогч даргаар ажиллаж анхны ардын аж ахуйтныг дэмжин зөвлөлгөө өгч,1992 онд бүртгэлжүүлж байсан мэргэжлийн эдийн засагч байсан нэгэн.
Харин ээж Содовын Цэрмаа нь 10 жилийн дунд сургуульд математикийн багшаар 35 жил ажиллаж олон мянган шавь нарыг Монголынхоо нийгэмд бэлдсэн хамт олон, нутаг ус, ах дүү нартаа дуурсагдах хүмүүс байсныг нутгийнхан нь бахархан дурсдаг юм билээ. Э.Болорчулуун өөрөө ч Цэнхэр суманд 10 Жилийн сургуулиа дүүргэсэн нэгэн.
Хоёрдугаарт, бие даан нэр дэвжих гэж буй Э.Болорчулуун төрийн албаны хамгийн анхан шатны нэгжээс ажил, амьдралын гараагаа эхэлсэн байдаг. Анх 2003 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагчаар ажилд орсноосоо хойш Нийслэл хэмээх их айлын Газрын албаны дарга болтлоо өсөж дэвшсэн, төрийн ажлын туршлага хуримтлуулсан нь яах аргагүй давуу тал болно.
Гуравдугаарт, бие даан нэр дэвших Э.Болорчулуунд улс төрийн намуудын хулгай, хуйвалдаан хоёрт оролцож явсан хар намтар байхгүй. Түүний нэр, мөр хоёр цэвэр байгаа нь бусад нэр дэвшигчдийн зүрхэнд шар ус хуруулж байгаа бололтой юм. Түүнд байгаа давуу талууд сонгогчдын төрд төлөөллөө болгон илгээх нэр дэвшигчийн шалгуурт яв цав нийцэж байгаа учраас УИХ-ын энэ удаагийн сонгуулиар Архангайгаас сонгогдох өндөр магадлалтай гэцгээж байна. Юутай ч Архангайгаас “Битүү морь” УИХ-д сонгогдох нь бараг тодорхой болсон дүр зураг эндээс харагдав.