Нийгэм

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг заавал нөхөн төлөх ёстой юу

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг заавал нөхөн төлөх ёстой юу
Эрүүл мэндийн даатгалын лавлах 1800-1363 дугаарын утсанд иргэдээс ирж байгаа нийт дуудлагын 60 гаруй хувь нь Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой асуултууд байна.
 
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг заавал нөхөн төлөх ёстой юу?
-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар иргэн бүр эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй. Албан журмын даатгал нь даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах эв санааны нэгдлийн зарчимд тулгуурладаг. Иймд та 2016 оноос хойш шимтгэлээ төлөөгүй бол нөхөн төлөх үүрэгтэй.

-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хэлж өгнө үү?
- 2016 он 46080 төгрөг,
- 2017он 57600 төгрөг,
- 2018 он 28800 төгрөг,
- 2019 он 38400 төгрөг,
- 2020он 50400 төгрөг,
- 2021 он 50400 төгрөг төлнө.
 
-Зарим эмнэлэгт үзүүлэх гэхээр Эрүүл мэндийн дэвтэргүй бол үйлчлэхгүй гээд байх юм?
-Эрүүл мэндийн даатгалын цахим системд шилжсэнээс хойш эрүүл мэндийн даатгалын дэвтэр шаардлагагүй болсон. Иймд та эрүүл мэндийн тусламж үйлчилгээг регистрийн дугаараар болон хурууны хээгээ уншуулж авах боломжтой.
 
Эх сурвалж: ЭМДЕГ