Гадаад мэдээ

ФИЛИППИНД 7.8 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖ, ЦҮНАМИГИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ ГАРГАЛАА

ФИЛИППИНД 7.8 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖ, ЦҮНАМИГИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ ГАРГАЛАА

Филиппиний Женерал Сантос хотын эрэг орчим 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөнтэй холбогдуулан цүнамигийн сэрэмжлүүлэг гаргаад байна. Гамшгийн улмаас нэг хүн амиа алдаж, дөрвөн хүн бэртэж гэмтжээ. Мөн хэд хэдэн барилга нуржээ. Минданао арлын өмнөд болон баруун мужуудын эрэг орчмын оршин суугчдад өндөрлөг газар руу яаралтай шилжихийг даалгажээ. Эхний давлагаа орон нутгийн цагаар 07.37-09.37 цагт орж ирнэ гэж тооцоолж байгаа ба энэ идэвх хэдэн цагийн турш үргэлжилнэ гэж сэрэмжлүүлжээ. Үүнтэй зэрэгцэн Японы хэд хэдэн мужийн эрэг орчимд амьдардаг олон мянган оршин суугч цүнамигийн аюултай холбогдуулан аюулгүй газар хорогдох анхааруулга аваад байна. NHK суваг Окинава, Кюшю болон Хоншю зэрэг арлууд орчим цүнами үүсэх тухай анхааруулгыг дамжуулсан байна. Японы эрэг орчим цүнамигийн давлагаа орон нутгийн цагаар 11.00 цагт хүрнэ гэж тооцоолж байна.