Орон нутаг

ШИНЭ ТЕАТРЫН БАРИЛГА 9 САРД АШИГЛАЛТАД ОРНО

ШИНЭ ТЕАТРЫН БАРИЛГА 9 САРД АШИГЛАЛТАД ОРНО
Коронавирусээс сэргийлэх зөвлөмж дэглэмээ баримтлан бүтээн байгуулалтын ажил хэвийн хийгдэж байна. Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймагтаа томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж байгаа бөгөөд түүний нэг нь 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театр юм. Холбогдох албаны хүмүүс барилгын явцад хяналт хийлээ. Жи жи ай ХХК гүйцэтгэгчээр ажиллаж байна. Зарим шалтгааны улмаас барилгын ажил хугацаа хоцорсон ч ажлыг эрчимжүүлж 2020 оны 9-р сарын 1 гэхэд дуусгаж ашиглалтад оруулна гэдгээ гүйцэтгэгч компани онцоллоо.