Орон нутаг

Улаанбаатарт гацсан Орхон аймгийн харьяат иргэдийг Бямба гарагт татна

Улаанбаатарт гацсан Орхон аймгийн харьяат иргэдийг Бямба гарагт татна

УЛААНБААТАР ХОТОД  ОРХОН АЙМГИЙН ХАРЬЯАТ ИРГЭДИЙН АНХААРАЛД!

2021 оны нэгдүгээр сарын 23 буюу энэ долоо хоногийн Бямба гарагт Улаанбаатар хотоос иргэдээ нийтийн тээврээр татан авах ажил хийгдэнэ. Иймд Улаанбаатар хотод хязгаарлалтад ороод буй Орхон аймгийн харьяат иргэд орон нутагтаа ирэх бэлтгэл ажлаа сайтар хангахыг Орхон аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

Нийтийн тээвэр нэгдүгээр сарын 23-ны өдөр 12:00 цагт “Драгон” авто вокзалаас хөдөлнө.

Зорчих хүсэлтээ иргэд:

1. Erdenet.mn сайтын Онцгой комисс цэс рүү хандаж “Бусад орон нутгаас Орхон аймагт ирэх иргэдийн бүртгэл судалгаа”-г бөглөн хүсэлтээ илгээсэн байх шаардлагатай.

2. PCR шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатай бөгөөд шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй гэдгийг анхаарна уу! Иймд PCR шинжилгээний хариу хүчинтэй эсэхээ шалгах, хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд дахин PCR шинжилгээнд хамрагдаарай!

3. Та бага насны хүүхэдтэй зорчих бол тэднийг ч мөн erdenet.mn сайтын бүртгэлд хамруулж хүсэлт илгээсэн байх шаардлагатай. УОК-ийн зөвлөмжийн дагуу 12-оос доош насны хүүхэд эцэг эхтэйгээ хамт яваа тохиолдолд PCR шинжилгээ шаардлагагүй. Бусад бүх тохиолдолд заавал PCR шинжилгээ өгсөн, хариу нь хүчинтэй байх ёстойг анхаарна уу!

4. Бүртгэлд үндсэн мэдээлэл, Биед илэрч байгаа шинж тэмдэг, нэн шаардлагатай асуулт, Орхон аймагт оршин суух баг, хаяг зэрэг асуулгыг орхигдуулалгүй үнэн зөв бөглөж дуусгана. Үүний дараа “Файл сонгоно уу” хэсэгт өөрийн биеийн байцаалт буюу иргэний үнэмлэхээ ар, өвөр талаас авсан зургийг хавсаргах шаардлагатай. Энэ нь таныг Орхон аймгийн харьяат иргэн мөн болохыг баталгаажуулах юм.

5. Та хүсэлтээ илгээж баталгаажсаны дараа аймгийн шуурхай штаб таны хүсэлтийг нягтлан шалгаж үзээд хариуг буцаан илгээнэ. Та хариугаа шалгахдаа түрүүчийн адил erdenet.mn сайтын Онцгой комисс цэсэнд хандаж “Санал хүсэлтийн хариуг авах хэсэг”-т нэвтрэн орж өөрийн регистрын дугаар болон утасны дугаараа хийн ХҮСЭЛТ ШАЛГАХ товчийг дарснаас таны хариу харагдах боломжтой юм.

12 дугаар сарын 7-оос хойш Орхон аймагт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй “Ногоон бүс” болсон тул дахин цар тахал дэгдэхээс сэргийлж иргэд Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж 14 хоног гэрийн тусгаарлалтын дэглэмээ сайтар баримтлахыг анхааруулж байна.

БҮРТГЭЛ 2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 22-НИЙ 15:00 ЦАГ ХҮРТЭЛ ХИЙГДЭНЭ.

ОРХОН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС