Энтертайнмент

Цар тахлын үед хүнсэндээ түлхүү хэрэглэх ёстой хоол хүнс ба хэрэглэж болохгүй хоол хүнс

Цар тахлын үед хүнсэндээ түлхүү хэрэглэх ёстой хоол хүнс ба хэрэглэж болохгүй хоол хүнс
Ковид-19 нь ирээдүйд ханиад томуу шиг хүнтэй зэрэгцэн орших архаг өвчин болон хувирч магадгүй гэж олон эрдэмтэд таамаглал дэвшүүлсээр байгаа билээ. Цар тахлын эрсдэлтэй энэ үед дархлаагаа дэмжих үүднээс хоол хүнсний зохистой хэрэглээ нь ихээхэн чухал болоод байна. Энэ цаг үед лаазалсан хүнс, шарсан хуурсан түргэн хоол, чихэрлэг хүнс бага хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь эдгээр хүнс дархлааг амархан сулруулдаг. Бид энэхүү удаан үргэлжилсэн тулаанд ялахын тулд дархлаагаа дэмжин гэртээ юу идэж, юу идэж болохгүй талаарх хоол хүнсний сонирхолтой зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна.

Таны идэх ёстой таван хоол
 
1. Анхилуун хоол: Юуны өмнө бид бага зэрэг хүнсний анхилуун үнэртэй ургамалуудыг хоол хүнсэндээ зохих ёсоор хэрэглэх хэрэгтэй. Яагаад анхилуун үнэртэй хоол идэх хэрэгтэй вэ? Анхилуун үнэртэй ургамалууд нь агаарыг цэвэршүүлж, бактери, вирусыг үхжүүлдэг. Хятадын уламжлалт анагаах ухаанд үнэрт ургамлыг агаарыг цэвэршүүлэхийн тулд ихээхэн ашигладаг байна. Өдгөө хүнсний анхилуун ургамлыг зөвхөн хоол, хүнсэнд төдийгүй гоо сайхны барааны үйлдвэрлэлд ч мөн түгээмэл ашигладаг.Тиймээс бид илүү их анхилуун үнэрт ургамлыг хоол хүнсдээ зохих ёсоор хэрэглэх хэрэгтэй. Анхилуун үнэртэй хоолонд хамгийн сайн тохирох сонголт бол гал тогоонд ихэвчлэн хэрэглэдэг лаврын навч, гоньд, перец, эстрагон /ишгэн саваг, хурган шарилж/ , паприка , зирин гэх мэт төрөл бүрийн халуун ногоо юм. 
                          
 
2. Бактерыг үхжүүлдэг хоол хүнс: Энэхүү тахлын тархах таатай нөхцөл нь хүйтэн, чийглэг орчин юм. Цагаан гаа нь бидний бие дэх хүйтэн, чийглэг байдлыг сарниулж  чаддаг төдийгүй хоолонд сайхан амтлагч болдог. Зуны халуунд цагаан гааг  идэх юм уу хатаасан цагаан гааг цайтай хандалж уувал бактерыг эсэргvvцэх, халууныг хөөж, тархи толгойг сэргээдэг. Та цагаан гааг тогтмол хэрэглэж дадвал ядрах, тамир алдах, хоолонд дургүй болох, нойр хулжих, хавагнахыг  зохицуулж чадна. Тиймээс хүнсэндээ цагаан гааг тогтмол хэрэглэж хэвшээрэй.Мөн цагаан гааны хажуугаар хүнсэндээ сармис, ногоон сонгино ч хэрэглэж болно.

 
 
3. Дэлүү, ходоодыг сэргээдэг хоол хүнс: Гуравдугаарт бид дэлүү, ходоодыг сэргээдэг хоол хүнсийг түлхүү хэрэглэх ёстой. Хүчтэй дэлүү бол дархлааны гол түшиц юм. Ханиад амархан хүрдэг хүмүүсийн ходоод, дэлүүний үйл ажиллагаа муу байдаг. Дэлүү, ходоодыг ямар хоол хүнс эрчимжүүлж чадах вэ? Өмнө дурьдсанчлан, анхилуун үнэртэй хоол хүнс нь дэлүүг сэргээж, ходоодны тээвэрлэлт болоод химийн үйл ажиллагааг нь дэмжиж өгдөг. Түүнчлэн төмс, шар будаа, эрдэнэ шиш, үр тариа гэх мэт хоол хүнс нь дэлүүг тэжээж өгдөг учир хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна.
 

4.Чийгийг арилгах, цэр арилгах үйлчилгээтэй хоол хүнс: Энэхүү цар тахал өвчний үед хятадын анагаах ухааны мэргэжилтнүүд чийгийг буруутгасан нэгдсэн шийдэлд хүрчээ. Чийг, цэр арилгах үйлчилгээтэй хоол хүнс юу вэ? Улаан буурцаг, арвайн шөл, амтат гуа зэрэг нь чийгийг арилгах боломжтой бөгөөд хамгийн сайн нөлөөтэй нь өвлийн амтат гуа юм. Цэр арилгах үйлчилгээтэй хоолонд голчлон мандарины хальс, бергамот, бэрсүүт жүрж гэх мэт орно.

              
 
5.Цусны эргэлтийг дэмжих, зогсонги байдлыг арилгах хоол хүнс: Эцэст нь хэлэхэд бид цусны эргэлтийг сайжруулж, зогсонги байдлыг арилгах зарим хоол хүнсийг хэрэглэж болно. Бидний бие махбодийн цусны эргэлт маш идэвхтэй байх үед биеийн дархлаа бэхжидэг. Тиймээс тогтмол дасгал хийдэг хүмүүс илүү эрч хүчтэй байдаг бөгөөд цусны эргэлт нь сайн байдаг. Тэгвэл тогтмол дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүс ямар бүтээгдэхүүнийг хүнсэндээ түлхүү хэрэглэж болох вэ? Согтууруулах ундааны харшилгүй хүмүүс эрүүл цагаан будааны дарс эсвэл улаан лооль, мөөг, хүрэн манжинг хүнсэндээ хэрэглэж болно. Түүнчлэн цагаан будааны дарсыг үр тарианаас гаргаж авдаг учир энэ нь цусны эргэлтийг дэмждэг байх нь ээ.
 
 
Одоо идэж болохгүй хоёр хоолны талаар хүргэе.
 
Эхнийх нь хүйтэн хоол идэхээ болих. Жишээлбэл: мөхөөлдөс, мөстэй хоол, мөстэй ундаа уухгүй байх явдал юм. Өнөө үед олон хүмүүс түргэн хоол,түүхий хүйтэн хоол, мөстэй ундааг илүүд үздэг болжээ. Хүйтэн хоолыг хэтрүүлэн хэрэглэх нь бидний дархлааг суларгадаг төдийгүй дэлүү, ходоодыг хамгийн ихээр гэмтээдэг. 

 
 
Хоёр дахь нь өөх тос, чихэрлэг хоол идэж болохгүй. Өөх тос, чихэрлэг амттан нь бидний биеийн цэр, чийгийг нэмэгдүүлж, цусны эргэлтэнд саад болдог. Тухайлбал гахайн мах, шоколад, бялуу гэх мэт. Эдгээр тослог хоолыг ходоод шингээхэд маш хэцүү байдаг тул ходоод, дэлүү, судасны ханыг амархан гэмтээдэг. Иймээс та хүнсэндээ зүй зохистой хэрэглэж хэт идэж уухаас зайлсхийгээрэй.

 

Эрүүл биед саруул ухаан оршино. Эрүүл монгол хүн та биеэ бодож, хүнсэндээ зөв бүтээгдэхүүнээ хэрэглэж хэвшээрэй!